Tuesday, April 15, 2008

яриа 2

-надад усан зүрх хийж өгөөч
-яах нь уу хүхээ?
-надад маш их хэрэгтэй байна
-хэрэг зоригоо хэл
-хэлж чадахгүй нь ээ, та надад зүгээр л усан зүрх хийгээд л өгчих
-дотроос юм хатгаад байна аа, заавал хэл охин минь
-гуйж байна, таныг гуйя, та зөвхөн...
-тэгвэл өөр хэн нэгнээс гуй даа
-........
-?
-тэр .... тэр минь ... чулуун зүрхтэй юмаа.

1 comment:

A.Амарсайхан said...

Блог ертөнцөд эхний шангаа татаж байгаад чинь баяр хүргэе. Үзэг хурц санаа мэргэн байг.
Замагтай гэдэг их содон нэр байна. Замаг бүхий усанд загас зугларна аа гэж.